Shadow matching game

18,000₮
Богино тайлбар
Сүүдрийн дүрсээр нь өнгөт дүрсийг тааруулан байрлуулдаг тоглоом
  1. Хүүхэд хар ба цагаан (сүүдэр) дүрсийг анхааралтай ажиглаж, хэлбэрийн нарийн ялгааг таньж, яг тохирох өнгөт дүрсийг сонгодог. Энэ нь харааны анхаарал, ажиглалт, дүрс таних чадварыг хүчтэй хөгжүүлдэг.
  2. Сүүдрийн хэлбэрийг харьцуулж, аль зураг таарч байгааг сэтгэж шийдэх шаардлагатай тул логик сэтгэлгээ, шалтгаан–үр дагаврын ойлголттой болно
  3. Тоглоомын явцад хүүхэд олон дүрсийг харж, аль нь аль сүүдэрт тохирохыг санах шаардлагатай болдог → харааны ой сайн дасгал болно.
  4. Дүрсийг гартаа авч, зөв байрлалд тааруулж тавих хөдөлгөөн нь гарын жижиг булчин, зохицуулалтыг хөгжүүлдэг.
  5. Дүрсийг зөв тааруулахад анхаарал шаардлагатай тул төвлөрөл болон “алдаад дахин оролдох” тэвчээрийг хөгжүүлнэ
  6. Хүүхэд дүрсийн хязгаар, хэлбэр, гадна хүрээний мэдээллээр ангилж сурах ба энэ нь бичиг үсэг, дүрслэх урлаг, орон зайн ойлголтын суурь болдог.
  7. Хүүхдүүд ээлжилж эсвэл баг болон ажиллаж болно → нийгмийн ур чадвар, хамтын ажиллагаа сайжирна.

Хэрхэн ашиглах вэ?

  • Хүүхдэд нэг нэгээр нь сүүдрийн зураг тавьж, өнгөт дүрсүүдээс сонгон тавиулах
  • Цагийн хязгаартайгаар puzzle хэлбэрээр тааруулах
  • Хөгжлийн шат ахисан тохиолдолд бөөнөөр нь өгч, өөрөө бүгдийг нь харгалзуулан байрлуулах даалгавар өгөх
  • Сэдэвчилсэн багц (амьтад, тээврийн хэрэгсэл, жимс гэх мэт) ашиглавал илүү сонирхолтой болдог

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл